Автомашины аккумлятор яагаад хөлддөг вэ?

2025 оны 01 сарын 10

Автомашины аккумлятор яагаад хөлддөг вэ?

Өвлийн хүйтэнд аккумлятор хөлдөх үндсэн шалтгаан бол аккумляторын цэнэг дуусах буюу багасах явдал юм. Та яагаад гэж гайхаж байвал үргэлжлүүлэн уншина уу.


Юуны түрүүнд аккумляторын доторх шингэн буюу электролит нь хүхрийн хүчил болон усны найрлагаас бүрддэг гэдгийг сануулъя. Аккумлятор цэнэггүй болох үед аккумляторын шингэн доторх хүхрийн хүчлийн агууламж багасдаг ба энэ нь аккумляторын шингэн доторх ус хүйтэн цаг агаарт амархан хөлдөх нөхцөлийг бүрдүүлдэг байна.


Тэгвэл та аккумлятораа цэнэггүй болохоос хэрхэн сэргийлэх вэ гэж бодож байна уу? Дараах зөвлөгөөнүүд энгийн боловч танд туслах болно. Үүнд:

  1. Аккумлятораа хүйтэн цаг агаарт удаан хугацаагаар үлдээхгүй байх
  2. Аккумлятораа хэрэглэхгүй удаан хугацаагаар орхихгүй байх
  3. Хүйтэн цаг агаарт зориулалтын материалаар дулаалах
  4. Аккумлятор суусан бол олон удаа асаах оролдлого хийхгүй байх
  5. Цэнэг муудсаныг мэдсэн бол аль болох хурдан цэнэглэх


Харин та одоо яаж цэнэглэх талаар сонирхож байвал, бид танд ухаалаг цэнэглэгчийг санал болгож байна. Энэхүү цэнэглэгч нь аккумляторыг орчин үеийн 7 шатлалт ухаалаг технологиор цэнэглэхээс гадна аккумляторын ажиллагааг сэргээх горимтой юм.

Бүтээгдэхүүнтэй танилцахыг хүсвэл энд дарна уу.


Холбоотой бүтээгдэхүүн: https://weboost.mn/products/220955/586030


Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл