2025 оны 01 сарын 16
Ухаалаг албадан асаагч төхөөрөмжүүд зах зээлд нэвтэрснээр олон давуу тал үүсэж улмаар автомашинд зайлшгүй байх багажийн нэг болоод байна. Иймд Jump starter худалдаж авахад анхаарах чухал зүйлсийг энэхүү нийтлэлээр танилцуулахаар шийдлээ.
Таны тээврийн хэрэгслийг асаахад батарейны багтаамж чухал. Учир нь автомашины хөдөлгүүрийн багтаамж том байх тусам, илүү их асаах хүч шаарддаг. Түүнчлэн дизель хөдөлгүүр нь бензин хөдөлгүүрээс ойролцоогоор 2 дахин их асаах хүч шаарддаг. Батарейны багтаамжийг ихэнхдээ mAh гэсэн нэгжээр хэмждэг. Жишээлбэл, 12000mAh. Батарейны багтаамжаас гадна Starting current, Peak current, CCA (Cold Cranking Amps) гэсэн үзүүлэлтүүд их байх тусам асаах чадвар нэмэгддэг.
Сүүлийн үеийн албадан асаагч төхөөрөмжүүд нь аюулгүй ажиллагааны олон ухаалаг технологи нэвтрүүлдэг болсон. Иймд аюулгүй ажиллагааны ямар технологиуд багтсан гэдгийг сонирхоод үзээрэй.
Мөн албадан асаагч нь зөөврийн цэнэг хуримтлуулагч болох боломжтой. Энэ тохиолдолд хэр хурдан цэнэглэх вэ гэдэг нь портын төрлөөс хамааралтай байдаг. Тухайлбал, USB-C (PD), USB-A (QC) төрлийн портууд таны утсыг илүү хурдан цэнэглэх болно. Багтаамжийн хувьд, жишээнд дурдсан 12000mAh батарей нь дундаж ухаалаг утсыг 3-4 удаа бүтэн цэнэглэх багтаамж юм.
Хэрэглээний хувьд, таны хувийн сонирхол, хэрэгцээнээс хамааран нэмэлт функцүүдтэй загвар буюу лед гэрэл, дугуй хийлэгчтэй загвар эсвэл зөвхөн албадан асаагчтай загварыг сонгох боломжтой. Түүнчлэн амралт, зугаалгаар явахад бөмбөг, гудсаа хийлэх г.м. олон төрлийн хэрэглээ ч байж болно. Тиймээс, өөрийн хэрэгцээнд тохирсон Jump Starter сонгохыг зөвлөж байна.
Энэхүү нийтлэл танд таалагдсан бол энд дарж холбоотой бүтээгдэхүүн сонирхоорой.
Холбоотой бүтээгдэхүүн: https://weboost.mn/products/220858/585521